ХЭРЭГЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ, ХАЛАМЖЛАХ
Танай байгууллагыг төлөөлөн хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж, та бүхнийг үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг олгохын зэрэгцээ, хэрэглэгчийн үйлчилгээгээ мэргэжлийн бөгөөд зохистой зардлын түвшинд удирдахад бид хамтран ажилладаг.
ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ
Танай байгууллагын өмнөөс хэрэглэгчийн лавлагаа, гомдол, мэдээлэл авах хүсэлтийг бүхий л сувгаар (дуудлага, дижитал суваг гэх мэт) мэргэжлийн түвшинд танай байгууллагын ажилтны адил хүлээн авч, мэдээллээр хангаж, шийдвэрлэн ажиллана.
ГОМДОЛ БАРАГДУУЛАХ
Хэрэглэгчийн гомдлыг дараагийн түвшинд шийдэхдээ танай байгууллагатай харилцан тохирсон процессийн дагуу ажиллах түргэн шуурхай үйлчлэх системийг үүсгэнэ.
ЭРГЭН ХОЛБОГДОХ
Боломжит хэрэглэгчтэй эргэн холбогдох, сануулга илгээх, уулзалт товлох, үйлчилгээний мониторинг хийх, сэтгэл ханамжийг хэмжих зэргээр үүсгэсэн харилцааг тасралтгүй халамжилж, борлуулалтын худалдан авалтын давтамж болон брэндийн нэр хүндийг нэмэгдүүлж ажиллана.
БОРЛУУЛАЛТЫГ ДЭМЖИХ
Танай байгууллагын борлуулалт үйлчилгээний сувгийн зохион байгуулалт хэрэглэгчийнхээ хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу?
БОРЛУУЛАЛТЫН СЭЖИМ
Бидний ур чадвар болон технологийг хослуулан танай байгууллагын орох гарах дуудлага, мессеж, имэйл, чат гэх мэт хандалтыг ангилан, CRM-д мэдээллийн сан үүсгэн, боломжит худалдан авагч, хэрэглэгчдийн датагаар борлуулалтын багийг хангаж, үр дүнг хэмжинэ.
уулзалт товлох, ЦАГ ЗАХИАЛГА
Бид борлуулалт болон уулзалт товлох, үйлчилгээ авах цаг захиалгын системийг нэвтрүүлж, хамтран ажиллагч байгууллагын мэргэжлийн ажилтнуудыг ажлын бүтээмж, үр дүнг нэмэгдүүлэхэд хамтран ажиллаж байна.
БАГЦ АХИУЛАХ
Одоогийн хэрэглэгчдийн мэдээлэлд тулгуурлан нэмэлт бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох, багц ахиулах замаар нэг хэрэглэгчид ногдох дундаж борлуулалтыг нэмэгдүүлэх.
ХЭРЭГЛЭГЧИЙГ ХАДГАЛАХ
Борлуулалтын дараахь үйлчилгээ, мэдээллээр цаг тухайд нь хангаж үнэнч хэрэглэгчдийн тоог нэмэх нь шинэ хэрэглэгчид зарцуулах маркетингийн зардлыг хэмнэнэ.
Маркетинг автоматжуулалт
Маркетинг, борлуулалт-үйлчилгээний нэгжийн үйл ажиллагааг автоматжуулах, хэрэглэгчээ илүү ойлгох болон тусгайлсан урамшуулал сурталчилгааг хийх өргөн боломж.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
Бид танай байгууллагын урамшуулал, маркетингийн хөтөлбөрийг дуудлага, мессеж, цахим шуудан болон бүх төрлийн чат, нийгмийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгоно.
ТЕЛЕМАРКЕТИНГ
Утсаар зорилтот хэрэглэгчтэй холбогдон, мэдээлэл сурталчилгаа хүргэх замаар борлуулалт хийнэ. Түүнчлэн хэрэглэгчийг халамжлах, хадгалах урамшууллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой
ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА
Хэрэглэгчдийн дата, зан төлөвийг тодорхойлох, NPS хэмжихдээ утсан болон онлайн сувгаар судалгааны мэдээлэл цуглуулан Bitrix24 платформын тусламжтайгаар боловсруулж бүтээгдэхүүн хөгжүүлэх, үйлчилгээгээ сайжруулах боломжийг олгоно.