СТРАТЕГИЙН ТЕХНОЛОГИЙН ХАМТРАГЧ

Хэрэглэгчийн үйлчилгээ,
борлуулалтаа системтэй удирдъя.

SabaX байгууллагын хэрэглэгчдийн дуудлага, чатыг мэргэжлийн багаараа хариуцаж, CRM болон ажлын нэгдсэн системийг танай өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлдэг. Бид Bitrix24-ийг дуудлага, чатны цогц үйлчилгээнийхээ суурь систем болгон өдөр бүр ашигладаг тул технологийг танай бодит процесст нийцүүлж хэрэгжүүлнэ.

2019онд байгуулагдсан, Монголын анхны цогц хэрэглэгчийн үйлчилгээний аутсорсинг үзүүлэгч
100+байгууллагын үйл ажиллагаанд Bitrix24 программыг нэвтрүүлсэн туршлага
3 сая+хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлээд байна.

01 / ШИЙДЛҮҮД

Таны асуудлыг шийдэх
2 үндсэн чиглэл.

Хэрэглэгчдийн дуудлага, чатыг хариуцах баг хэрэгтэй бол цогц үйлчилгээг сонгоорой. Ажлаа нэг системд удирдах бол технологийн шийдлээс эхэлж болно. Хоёуланг нь хамтад нь хэрэгжүүлэх боломжтой.

01 / ХҮМҮҮС + ПРОЦЕСС
Чихэвчтэй зөвлөхүүд хэрэглэгчдийн дуудлага, чатад ажиллаж буй SabaX-ийн баг
Хэрэглэгчийн үйлчилгээ / Бодит ажил

Дуудлага, чатны
цогц үйлчилгээ

Хэрэглэгчдэд үйлчлэх ажилтнуудыг сонгон ажилд авч, сургаж, чадавхжуулна. Зориулалтын ажлын байр, 7 хоногийн цагийн хуваарь, сүүлийн үеийн программ хангамж, чанарын удирдлага, дата бүрдүүлэлт ба боловсруулалтыг SabaX-ийн мэргэжлийн баг хариуцна.

  • Үйлчилгээний чанарХэрэглэгчдэд үйлчлэх ажилтнуудыг сургах, чадавхжуулах, цалин хөлс болон идэвхжүүлэлт.
  • ТехнологиПрограмм хангамж, шийдлүүд болон цахилгааны нөөц үүсгүүр бүхий дэд бүтэц.
  • Олон улсын түвшний шаардлага хангасан менежментӨдөр тутмын үйл ажиллагааны менежмент, KPI хэмжилт, дата бүрдүүлэлт, боловсруулалт, тайлагнал.
Шийдэлтэй танилцах
02 / ТЕХНОЛОГИ + ХЭРЭГЖИЛТ
Bitrix24 албан ёсны лого
SabaX / Bitrix24 түнш

Байгууллагын үйл ажиллагааны
нэгдсэн систем

CRM, харилцах сувгууд, даалгавар ба төсөл, автоматжуулалт, AI боломжууд нэг платформд багтсан. Танай байгууллагын бүтээмж, зардлын хэмнэлт, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлнэ. SabaX танай үйл ажиллагаанд хэрэгтэй хэсгийг сонгож, нэвтрүүлэн, амжилттай нутагшуулахад хамтран ажиллана.

  • Нэг системд төвлөрнөCRM, борлуулалт, маркетинг, HR, төсөл болон ажлын мэдээллээ нэг дор удирдана.
  • Хаанаас ч ажилланаҮүлэн технологи, мобайл апп ашиглан байршлаас үл хамааран ажиллана.
  • Цаг хэмнэнэДавтагддаг ажлыг автоматжуулж, гар ажиллагааг багасгана. Таны бизнест хэрэгтэй 760+ бэлэн интеграцын шийдлээс сонгоно.
Шийдэлтэй танилцах

02 / ХААНААС ЭХЛЭХ ВЭ?

Танай байгууллагад
аль нь түрүүнд хэрэгтэй вэ?

Тулгарч буй асуудлаа сонгоод эхлэх чиглэлээ хараарай. Энэ нь урьдчилсан чиглүүлэг бөгөөд бодит хэрэгцээг уулзалтаар тодруулна.

01АСУУДЛАА СОНГОХ→02ЧИГЛЭЛЭЭ ХАРАХ
ШИЙДЭЛ СОНГОХ01 / 01
Одоогоор аль нь хамгийн том саад болж байна вэ?
ДАРААГИЙН АЛХАМ

Нөхцөл байдлаа ярилцаад,
зөв эхлэлийг хамт тодорхойлъё.

Уулзалт товлох

БИДНИЙ ЯРИЛЦЛАГУУД

SabaX-тэй илүү ойроос танилцаарай

Б.Сарантуяагийн оролцсон хэрэглэгчийн үйлчилгээ, технологийн хэрэгжилт, бизнесийн замналын тухай ярилцлагууд.

BUSINESS.MN · №208

Дуудлагын төвөөр бизнесээ бэхжүүлэх нь

YouTube дээр үзэх ↗

SABAX-ТАЙ ХОЛБОГДОХ

Танай хэрэгцээг ярилцъя.

Мэдээллээ бичээд и-мэйл аппдаа хүсэлтээ бэлтгэнэ. Илгээсний дараа бид уулзалтын цагийг хамт тохирно.

Хүсэлт автоматаар илгээгдэхгүй. Нээгдсэн и-мэйлээ шалгаад илгээнэ үү. Эсвэл 7600 5599 руу залгаарай.