Блоклоно гэж айлгүй хүссэнээрээ мессеж илгээ
Bitrix24 + мессеж үйлчилгээ
Монголын харилцаа холбоо зохицуулах хороогоор зохицуулагдаж буй мессеж үйлчилгээний шийдлүүдийг Bitrix24 CRM-тэй уялдуулан хэрэглэгчтэйгээ илүү ойр ажиллах боломжийг бид танд санал болгоё
Тус үйлчилгээ нь төрөл бүрийн текст мэдээллийг богино мэдээгээр дамжуулан (SMS) масс сурталчилгаа болон хэрэглэгчдэд тухай бүрт нь мэдэгдэл хүргэх, халамжлах зорилгоор ашиглахад тохиромжтой.
mobicom, unitel, skytel, g-mobile
13xxxx тусгай дугаарын үйлчилгээ
ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ
- Таны байгууллагын брэндийг илэрхийлэх тусгай дугаар
- Хэрэглэгчдэд зөвхөн нэг дугаараас мессеж илгээгдэнэ
- Хэрэглэгчийн илгээсэн хариу мессеж хүлээн авна
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Та өөрийн үйлчилгээнд тохирох 13xxxx/14xxxx тусгай дугаараас сонголтоо хийн Mobicom, Unitel, Skytel, G-mobile үйлчилгээ үзүүлэгч тус бүртэй гэрээ байгуулах ба байгууллага бүрийн үйлчилгээний нөхцөлөөс хамааран үнийн санал өөр өөр байх боломжтой.
SALE
МЕССЕЖ МАРКЕТИНГ
Олон тооны мессеж илгээхдээ блоклоно гэж айлгүй хэрэглэгчийн дата, мэдээлэл дээр тулгуурлан сегментлэж зорилтод хэрэглэгчдээ хүссэн мэдээллийг нь тухайлчлан нэг дор явуулах
Жишээ: (5 жил тасралтгүй үйлчилгээ авсан 5000 харилцагч нартаа нэг дор)
Сайн уу Батаа, Бид 5 жилийн ойн баярыг тохиолдуулан танд 10%-ийн хөнгөлөлттэй үйлчилгээ авах эрх бэлэглэж байна. 5 жил бидэнтэй хамт байсан харилцагч танд баярлалаа.
МЕССЕЖ NOTIFICATION
CRM шийдэл мессеж үйлчилгээг хослуулан Таны захиалга баталгаажлаа, хүргэлтэнд гарсан байна, манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа гэх мэт борлуулалтын процесс бүрт нь харилцагчидаа баярлалаа гэж хэлэх, анхааруулах, сануулах, халамжлах мессеж notification илгээх
Жишээ: (Цаг захиалга баталгаажих үед)
Таны 2024.12.31 10:00 цагт товлосон үйлчилгээний цаг баталгаажлаа.
(Үйлчилгээний цаг болохоос 2 цагийн өмнө)
Таны 2024.12.31 10:00 цагт товлосон үйлчилгээний цаг болоход 2 цаг үлдлээ
REAL TIME МЕССЕЖ
Онцгой үед хэрэглэгчид сануулах, мэдэгдэх, мэдээллэх зорилготойгоор хэзээ ч хаанаас ч хүссэн үедээ, хүссэн текстээ тухай бүрт нь илгээж хэрэглэгчийн CRM бүртгэл дээр түүх болгон хадгалах.
Жишээ: (Хэрэглэгч танайх и-мэйл хаягаа миний утасруу мессежээр илгээгээд өгөөрэй гэх үед)
Шууд и-мэйл хаягаа бичин илгээх
© Монголын цорын ганц албан ёсны эрхтэй Алтан түнш