Хэмнэлттэй
Байгууллагын хэмжээ, хэрэглэгчийн тоо, хэрэгтэй функцэд тохирсон багцаа сонгоно. Салангид олон программын ажлыг нэгтгэснээр нийт зардлыг бууруулах боломжтой.
SABAX / НЭВТРҮҮЛЭЛТ БА НУТАГШУУЛАЛТ
Борлуулалтын боломж, хариуцагчийн мэдээлэл, төлбөр тооцоо, ажлын даалгавраа тус тусдаа удирдаж байна уу? SabaX Bitrix24-ийн харилцах сувгууд, CRM, даалгавар, тайланг танай ажлын урсгалд холбож, дижитал шилжилтийг танай багтай хамтран нутагшуулна.
ЯАГААД SABAX-ТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ?
Бид Bitrix24-ийг дуудлага, чатны цогц үйлчилгээндээ өдөр бүр ашигладаг. Энэ бодит туршлагаараа танай үйлчилгээ, борлуулалтын процессыг зураглаж, хэрэгтэй модулиудыг хэрэглээнд нутагшуулна.
SABAX-ИЙН ЯЛГАРАЛ
Bitrix24-ийг дуудлага, чатны цогц үйлчилгээнийхээ өдөр тутмын суурь систем болгон ашиглаж, хэрэглэгчийн үйлчилгээний процессыг тасралтгүй сайжруулдаг.
Үйлчилгээг үзэх ↗Олон салбарын байгууллагад Bitrix24-ийг процесст нь нийцүүлэн нэвтрүүлж, төсөл бүрийн туршлага, сургамжаар хэрэгжүүлэлтийн арга барилаа сайжруулдаг.
Шийдлүүдийг үзэх ↗
АЛБАН ЁСНЫ ТҮНШЛЭЛ
SabaX-ийн Gold Partner эрхийг 2021 онд олгосон. Gold нь Bitrix24-ийн түншлэлийн хамгийн дээд түвшин. Бид системийн тохирох боломжийг сонгох, процесст нийцүүлэн нэвтрүүлэх, багийг сургах болон үргэлжилсэн дэмжлэгийг хариуцна.
Таван чиглэлээс сонгоод, доорх асуудал ба шийдлийг харна уу. Нэвтрүүлэлтийн хүрээг танай процесс, сонгосон багц, холболтын нөхцөлд тулгуурлан тодруулна.
Хэрэглэгчтэй харилцахдаа тус тусдаа, салангид программ, хэрэгсэл ашигладаг. Үүнээс шалтгаалан хэрэглэгчээ таньж үйлчлэхэд хэцүү, хэрэглэгчийн дата нэг санд төвлөрдөггүй. Үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг хэмжихэд хүндрэлтэй болж, тайлан нэгтгэлд их цаг зарцуулдаг.
Bitrix24 Contact Center-д утас, и-мэйл, вэб чат, сошиал болон мессенжерийн холбогдох сувгийг нэгтгэнэ. Ирсэн хүсэлтийг нэг ажлын орчноос хариулж, харилцааны түүхийг CRM дэх хэрэглэгчийн бүртгэлтэй холбосноор баг өмнөх харилцааг харж үйлчилнэ. Сувгийн ачаалал, хариулт, гүйцэтгэлийн мэдээллээр тайлан гаргах суурь бүрдэнэ.
Хэрэглэгчийн мэдээлэл, дуудлага, уулзалтын тэмдэглэл, үнийн санал, төлбөр тооцоо болон борлуулалтын дараагийн ажил өөр өөр газар үлддэг. Ингэснээр сэжим алдагдаж, багийн гүйцэтгэл, борлуулалтын бодит явцыг харахад хүндрэлтэй.
Bitrix24 CRM-д хэрэглэгчийн мэдээлэл, борлуулалтын үе шат, хариуцагч, баримт бичгийг нэг түүхэд холбоно. Өгөгдөлдөө тулгуурлан зорилтот и-мэйл, мессеж, voice broadcast кампанит ажил явуулж, харилцаа ба борлуулалтын үр дүнг хэмжинэ. Дахин холбогдох, төлбөр, гэрээний сануулга болон бусад давтагддаг алхмыг автоматжуулна.
Шийдвэр нь чатанд, файл нь өөр газар, даалгавар нь тусдаа хэрэгсэлд үлддэг. Хэн юу хариуцах, хэзээ дуусгах, багийн ачаалал болон биелэлт ямар байгааг нэг дор харахад хүндрэлтэй.
Bitrix24-д цаг бүртгэл, сонгон шалгаруулалт, чөлөө ба илүү цагийн хүсэлт, мэдээ, групп чат, видео уулзалтыг нэг ажлын орчинд уялдуулна. Task & Project-д хариуцагч, хугацаа, давтамжийг тодорхойлж, Kanban болон Gantt харагдацаар багийн явцыг хянана.
Вэбсайт, маягт, чат, онлайн захиалгаар ирсэн хүсэлт борлуулалтын бүртгэлтэй холбогдохгүй үлддэг. Хэн үргэлжлүүлэн ажиллах, захиалга ямар шатанд байгааг мэдэхэд хэцүү.
Bitrix24-ийн сайт, онлайн дэлгүүр, CRM маягт, вэб чатыг ашиглан ирсэн хүсэлт ба захиалгыг CRM-д бүртгэх урсгал байгуулна. Хариуцагч, борлуулалтын үе шат, дараагийн ажлыг холбож, төлбөрийн шийдлийн боломжийг тусад нь шалгана.
Шинэ хүсэлт ирэх, хэлцэл шат солигдох, даалгаврын хугацаа дөхөх бүрт ажилтан гараар мэдэгдэж, хуваарилж, сануулдаг. Энэ нь цаг зарцуулж, ажил мартагдах эрсдэл үүсгэдэг.
Bitrix24-ийн автоматжуулалтын дүрэм, ажлын урсгалаар хариуцагч оноох, сануулах, даалгавар үүсгэх, зөвшөөрөл авах алхмыг танай процесст нийцүүлнэ. CRM болон HR-ийн ажлыг тус тусад нь автоматжуулж, шаардлагатай системийн холболтыг тодруулна.
Жишээ боломжууд. Сувгийн холболт, функц нь Bitrix24-ийн багц, үйлчилгээ үзүүлэгч, интеграциас хамаарна.
BITRIX24 / ХЭРЭГЛЭЭ · ЯАГААД BITRIX24 ВЭ?
CRM, борлуулалт, маркетинг, HR, төсөл болон ажлын мэдээллээ нэг дор удирдана. Үүлэн технологи, мобайл апп ашиглан байршлаас үл хамааран ажиллах боломжтой.
Байгууллагын хэмжээ, хэрэглэгчийн тоо, хэрэгтэй функцэд тохирсон багцаа сонгоно. Салангид олон программын ажлыг нэгтгэснээр нийт зардлыг бууруулах боломжтой.
Эхлээд хэрэгтэй модулиудаа холбож, процесс өөрчлөгдөхөд автоматжуулалт, нэмэлт интеграциар үе шаттай өргөжүүлнэ.
Үүлэн орчин, бэлэн модулиудаас эхэлж, хамгийн чухал ажлын урсгалаа түрүүлж тохируулан багтаа нутагшуулна. Хугацаа нь танай шаардлагаас хамаарна.
Боломж, үнэ, холболт нь сонгосон багц болон танай шаардлагаас хамаарна.
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Bitrix24-ийн албан ёсны тайлбарт TLS холболт, хоёр шаттай нэвтрэлт, хандалтын хязгаарлалт, өдөр тутмын нөөц хуулбар дурдагдсан. Танай хэрэглэгчийн эрх, нэмэлт хамгаалалтын тохиргоог нэвтрүүлэхдээ тусад нь шалгана.
Bitrix24-ийн хамгаалалтын тайлбар ↗Bitrix24 үүлэн хувилбараа AWS дэд бүтцэд байршуулдаг гэж мэдээлдэг. ISO/IEC 27001:2022 гэрчилгээ, SOC 2 тайлан нь AWS-ийн хамрах хүрээнийх; Bitrix24 эсвэл SabaX-ийн өөрийн гэрчилгээ гэсэн утгатай биш.
Өгөгдөл хаана хадгалагдах, хэнд ямар эрх олгох, хоёр шаттай нэвтрэлтийг хэрхэн хэрэглэх, нөөц хуулбар ба холболтын нөхцөлийг танай хэрэгцээ, сонгосон хувилбарт тулгуурлан баталгаажуулна.
Bitrix24-ийн аюулгүй байдлын FAQ ↗Үүлэн үйлчилгээний болон өөрийн серверт суурилуулах хувилбарын хариуцлага, боломж өөр. Хамрах хүрээ, тохиргоог санал боловсруулах үед тодруулна.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Эхлээд алдагдаж буй хүсэлт, давтагддаг ажил, харагдахгүй үзүүлэлтийг тогтоож процессыг зураглана. Дараа нь тохирох модулиудыг хүсэлт → хариуцагч → ажлын алхам → тайлан гэсэн урсгалд холбон туршина. Ажилтнуудыг сургаж, эхний хэрэглээний саналд үндэслэн тохиргоог сайжруулна.
Хамгийн их алдагдал эсвэл гар ажиллагаа үүсгэж буй ажлаас эхэлнэ. CRM ба борлуулалт ↗ · Олон сувгийн харилцаа ↗ · Баг ба ажлын урсгал ↗ · Хэрэглэгчтэй харилцах төв ↗
Танай хамгийн чухал асуудлаас эхэлж, шаардлагатай модулиудыг үе шаттай холбож болно.
Багц, үйлчилгээ үзүүлэгч, мэдээллийн бэлэн байдал, холболтоос хамаарна. Боломж ба зардлыг хэрэгцээг шалгасны дараа тодорхойлно.
Сонгох багц, хэрэглэгчийн тоо, тохиргоо ба холболтын хүрээнээс шалтгаална. Танай нөхцөлд таарсан саналыг ярилцаж боловсруулна.