Бидэнд итгэн, биднийг сонгон хамтран ажиллаж буй байгууллагууддаа үнэ цэнийг өгдөг, тухайн байгууллагынхаа салшгүй нэг хэсэг, эд эс нь болж, хамтдаа хөгжин, урт удаан хугацаанд хамтын үнэ цэн бүтээхийг зорьдог.
Бидний үнэт зүйлс
- Харилцаа, хүндлэл
- Хэрэглэгч төвтэй соёл
- Тасаралтгүй хөгжих чадвар
- Итгэл даасан түнш
Women-Owned Business Certification
ЭМЭГТЭЙ УДИРДАГЧТАЙ БИЗНЕС
Албан ёсоор баталгаажсан Women-Owned бизнес юм. Бид эмэгтэй удирдагчтай байгууллагын хувьд харилцагчдаа үнэ цэнтэй харилцаагаар холбож, бизнесийн оролцоог хүртээмжтэй, итгэл даасан, тогтвортой хамтын ажиллагаатай байлгахыг зорьдог.

ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧИЙН ТУХАЙ
Б.Сарантуяа
Туршлага:
Дуудлагын төвийн эксперт. Зөвхөн энэ чиглэлд гүнзгийрүүлэн мэргэшиж, Монголдоо анхны дэлхийн стандартад нийцүүлсэн Мобикомын "2222" дуудлагын төвийг хөгжүүлэхэд 2004 - 2014 он хүртэл тасралтгүй 10 жил ажилласан. Төр болон хувийн хэвшлийн 40 гаруй байгууллагуудад дуудлагын төв нэвтрүүлэх төслүүдийг удирдан ажилласан.
2019 онд Saba компанийг үүсгэн байгуулсан.
Ажлын түүх:
2001- 2014 онд Мобиком группэд хэрэглэгчийн үйлчилгээний ажилтнаас Хэрэглэгчийн үйлчилгээ газрын захирал VP
2018.02-2018.07 Хаан Банкинд Харилцагчийн үйлчилгээний газрын захирал
2019.08 Saba Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал
Боловсрол:
2001 онд ШУТИС, ХМДС Цахилгаан холбооны инженер
2006 онд СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын магистр
2017 онд Австралийн засгийн газрын тэтгэлэгээр, Австрали улсын Монаш Их Сургуулийн Бизнесийн удирдлагын магистр МВА
Мэдээний булан
Бидэнтэй уулзаж буй байгууллагуудын 90% орчим нь дуудлагын төвийн үйл ажиллагааны талаар дутуу эсвэл ташаа ойлголттой байдаг. Тиймээс бид уулзалтаараа мэдлэг, мэдээлэл, цаашлаад зөвлөмж, зөвлөгөөг өгөхийг зорьдог.