Excel-ээс CRM рүү шилжих 3 гол шалтгаан

Бат захирал бизнесээ эхлүүлэхдээ анхны харилцагчид, анхны борлуулалтууд — бүгдийг нь Excel дээрээ цэгцтэй хөтөлнө. Эхэндээ бүх зүйл амархан, ойлгомжтой, бүр төгс мэт.

Гэвч бизнес нь өсөх тусам нэг файл нь хоёр, хоёр нь арав болж хувирлаа.

Хаана ямар харилцагчийн мэдээлэл байгааг олох гэж цаг алдана. Хэн хамгийн сүүлд шинэчилснийг мэдэхгүй. Зарим харилцагчийг бүр мартчихсан байх нь ч бий. Борлуулалтын боломжууд алдагдаж эхэллээ.

Тэр үед л Бат захирал CRM системтэй танилцсан юм.

1. Борлуулалтын процесс хялбар болов

Өмнө нь Бат борлуулалтын шат бүрийг гараар хянадаг байлаа. Хэн рүү дахин холбогдох ёстой, ямар хэлцэл хаана явж байгааг санаандаа л тогтооно. Зарим ажлууд мартагдаж, боломжууд алдагдана. Харин CRM нэвтрүүлсний дараа бүх зүйл өөрчлөгдөв.

  • Харилцагч руу явцын мэдээлэл автоматаар илгээгдэнэ
  • Ажилтнуудад сануулга, даалгавар өөрөө үүснэ
  • Борлуулалтын дараах судалгаа ч автоматаар явна 

Бат анзаарсан — борлуулалт нь “санамсаргүй” биш, “системтэй” болжээ. 

2. Эмх замбараагүй мэдээлэл нэг дор цэгцэрсэн нь

Өмнө нь:
  • Харилцагчид олон файлд тархсан
  • Давхардсан, зөрүүтэй мэдээлэл их
  • Харилцааны түүх бараг байхгүй
Харин одоо CRM дээр:
  • Бүх харилцагч нэг дор
  • Дуудлага, мессеж, имэйл, уулзалт — бүгд хадгалагдана
  • Харилцагчтай ярьж байхдаа л түүхийг нь шууд харна 

3. Тайлан гэдэг толгойны өвчин байхаа больсон нь

Сар бүрийн тайлан гаргах Бат захиралд хамгийн дургүй ажил бөгөөд олон цаг зарцуулдагч алдаа гарах магадлал өндөр байлаа.
CRM дээр харин:
  • Бүх тайлан realtime
  • Борлуулалтын гүйцэтгэл шууд харагдана
  • Шийдвэр гаргахад хэрэгтэй дата бэлэн 

Одоо Бат тайлан “хийдэг” биш, тайлан “ашигладаг” болсон.

Хэрэв та яг одоо:
  • Борлуулалтаа өсгөхийг хүсэж байвал
  • Харилцагчаа алдахгүй байхыг зорьж байвал
  • Ажлаа илүү хялбар болгохыг хүсэж байвал 

Магадгүй таны дараагийн алхам Excel биш — CRM байх цаг ирсэн байж болох юм.