Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээ танай байгууллагад ямар үнэ цэн өгөх вэ?

Мэдээллийн лавлах биш асуудал шийдэх үйлчилгээ

Хэрэглэгчийн асуудлыг эхний шатанд шийдвэрлэхэд чиглэсэн үйлчилгээний стандарт, үйл ажиллагааны процесс, хамтын ажиллагааг цогцоор нь шийдсэн.

Дуудлагын төвөө 24/7 шүүлтүүргүй хянах, хамтран ажиллах систем

Хамтран ажиллахдаа мэдээлэл солилцох, хэрэглэгчээ бодитоор мэдрэх ярианы бичлэг, олон сувгаар хэрэглэгчээ таних зэрэг ахисан түвшинд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

НЭГ ДОР 3 ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ БИДЭНД ДААТГАХ БОЛОМЖ

Дуудлагын төвийн менежмент, хүний нөөц бүрдүүлэлт, сургалт, чадавхжуулах ажлыг та бидэнд даатгаж, ачаагаа хөнгөлнө. Нэмээд IT аутсорсингийг биднээс авна.

хэрэглэгчийн дата бүрдүүлэлтийг үнэн зөв хөтлөх баталгаа

Үйлчлүүлсэн хэрэглэгч бүрийн мэдээллийг үнэн зөв бүртгэж, датаг цуглуулж, баяжуулан, тантай real-time хуваалцан, хэрэглэгчийн дуу хоолойг нэгтгэн сар бүр танилцуулдаг.

маркетинг, сурталчилгааны үр дүнг дэмжин ажиллах зарчим

Идэвхжүүлэлт, болон ачаалал өндөртэй цаг, өдрүүд, гэмтэл саатлаас үүдэх гэнэтийн ачаалал дааж, чанарыг хангах үйл ажиллагааны баталгаа өгдөг.

Дуудлагын төв+CRM нэгтгэсэн шийдэл, түүнээс ч илүүг

Алсын зайнаас хэрэглэгчтэй харилцах, түүнчлэн аутсорсингийн хүрээнд хамтран ажиллахад шаардлагатай мэдээлэл солилцох дотоод чат, мэдээллийн санг бүрдүүлдэг.

дуудлагын төв 

Дуудлагын төвд өдөр тутамд хийгддэг эдгээр үйлчилгээг та нэг дор авах боломжтой бөгөөд танай бизнесийн онцлог, байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журамд тохируулан дизайнчилна. 

82
 хэрэгжүүлсэн төсөл
Хэрэглэгчийн үйлчилгээг мэргэжлийн, зохистой зардлын түвшинд зохион байгуулахад төвлөрсөн үйлчилгээ. Танай байгууллагыг төлөөлөн хэрэглэгчид тань үйлчилгээ үзүүлж, таныг үндсэн үйл ажиллагаандаа төвлөрөх боломжийг олгоно.
Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээ

Үйлчилгээний бүрдэл хэсгүүд

Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээгээр танд тулгарч буй дараах асуудлуудыг нэгэн зэрэг шийдэж, танд бизнестээ төвлөрөх цаг хугацааг гаргаж өгөхөөс гадна, программ хангамжид зардал гарахгүй, хүний нөөцийн оролт гаралтаас үүдэх үйлчилгээний чанарын асуудлыг мартахад бид тантай хамтран ажиллана.

Дуудлагын төвийн цогц программ, шийдэл

Та техникийн хөрөнгө оруултад зардал гарахгүйгээр, тусгай мэдлэг туршлага хуримтлуулах цаг хугацааг товчилна.Бид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхээр хөгжүүлэгдсэн программ хангамжийг хариуцана.

Хүний нөөц бүрдүүлэлт, сургалтын систем
Танай хамт олныг төлөөлж хэрэглэгчтэй харилцаж буй ажилтны мэдлэг, харилцааны ур чадварыг олгох сургалтын систем, гүйцэтгэлийн хяналт, сайжруулалтын тогтолцоог бүрдүүлсэн тул таны хэрэглэгчийн жигд стандартыг барьж үйлчилдэг.
Зөвлөх үйлчилгээг нэмж, үнэгүй ав

Бид тухайн байгууллагын хэрэглэгчтэй харилцах харилцааны процесс, онцлог зэрэгт тохируулан, танд зөвлөж, танай байгууллагын хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахад зөвлөгч, хамтрагч байдаг.

хэрэглэгчийн дата анализ, тайлан

Дуудлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцсэн аргачлал, хэмжүүр үзүүлэлтээр хэмжиж удирддаг тул танд амалсан стандартыг 100% ханган ажилладаг. Сар бүр хэрэглэгчийн дуу хоолой, дата мэдээллийг нэгтгэсэн тайланг боловсруулдаг тул шийдвэр гаргалт тань бодитой, дата суурьтай болно.

ТА ДУУДЛАГЫН ТӨВӨӨС ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭНҮҮДИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

ХЭРЭГЛЭГЧДЭД ШУУРХАЙ ҮЙЛЧЛЭХ

Хэрэглэгчийн лавлагаа, гомдол, мэдээлэл, борлуулалтын захиалгыг бүхий л сувгаар хүлээн авч, стандартын дагуу үйлчилж, асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Үйлчилгээг үзүүлэх программын найдвартай ажиллагааг хариуцна.

ХЭРЭГЛЭГЧИЙН дата, ШИЙДВЭР гаргалт

Дуудлагын төвөөр үйлчлүүлсэн хэрэглэгчийн дата мэдээллийг бүрэн, үнэн зөв бүртгэх систем, тогтолцоог бүрдүүлсэн учир харилцагчаа дата мэдээлэл, тайлангаар хангаж,  шийдвэр гаргалтад хамтарч ажилладаг. 

сургалт, чанарын хяналт

Таны өмнөөс хэрэглэгчдэд нэг стандартаар үйлчлэхэд шаардлагатай сургалтын хөтөлбөр, чанар хяналтын тогтолцоог нэвтрүүлсэн байдаг тул танд амалсан стандартыг бид үргэлж биелүүлж ажиллах менежментийн ур чадвартай. 

Дата мэдээлэл цуглуулах

Байгууллагын захиалгаар хэрэглэгчээс төрөл бүрийн дата мэдээллийг үнэн зөв бүрдүүлж ажиллана. Мэдээлэл бүрдүүлэлтийн чанарт баталгаа өгөхийн зэрэгцээ захиалагчид хөндлөнгийн хяналтыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн.

хэрэглэгч халамжлах

Хэрэглэгч халамжлах, мэдэгдэл хүргүүлэх, авлага сануулах гэх мэт мэдээллийг зорилтот хэрэглэгчтэй холбогдон хүргэнэ. Хэрэглэгчтэй ярилцах ярианы скрипт, харилцааны хэм хэмжээг боловсруулан ажилладаг.

телемаркетинг, сурталчилгаа хийх

Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ хэрэглэгчдэд таниулах, эсвэл хуучин хэрэглэгчээ халамжлан үйлчилгээний сунгалтыг хийх, нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилготой. Борлуулалтын уулзалтуудыг товлож, уулзалт бүүклэх программ хангамжаар ханган ажиллана.

Image Description
Дуудлагын программ

Image Description
Текст мессеж илгээх

Image Description
Цогц шийдэл, программ

ДУУДЛАГЫН ТӨВИЙН ЦОГЦ ПРОГРАММ ХАНГАМЖИЙН НИЙЛҮҮЛЭЛТ, СУУРИЛУУЛАЛТ

Та одоо биднийг дуудлагын төвийн үйл ажиллагааны чиглэлээр дагнан ажилладаг мэргэжлийн байгууллага гэдгийг мэдсэн байх. Дуудлагын төвийг байгууллагадаа өгөөж, үнэ цэн нийлүүлдэг нэгж байлгахад зайлшгүй чухал суурь нь зориулалтын программ хангамж юм. Бид олон төрлийн программуудтай ажиллаж, өнөөдөр өөрсдийн сонголтоо хийсэн -Bitrix24. Энэхүү программдаа 100% сэтгэл ханамжтай байж, бусад байгууллагатай хуваалцаж явсаар өдгөө Bitrix24 программын Монгол дахь Алтан партнер эрхтэйгээр нийлүүлэлт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэж байна.

Дуудлагын төвийн мэргэшсэн үйлчилгээ үзүүлж буй бидний тухай та илүү ихийг мэдэхийг, бизнесийн хамгийн чухал цэг болох хэрэглэгчтэй харилцах үйлчилгээг хэнтэй хамтран сайжруулж, бизнестээ үнэ цэн авчрах тухай судалж байгаа бол подкаст үзнэ үү.