Зөвлөхүүдийг бүрдүүлж, хөгжүүлнэ
Хэрэглэгчийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулж ажилд авч, сургаж, хөгжүүлнэ. Цалин хөлс, идэвхжүүлэлт, ээлжийн зохион байгуулалтыг хариуцна.
ДУУДЛАГА, ЧАТАД ҮЙЛЧЛЭХ ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Мэргэжлийн баг, программ, ажлын байр, 7 хоногийн ажиллагаа, чанарын хяналт, дата ба тайланг SabaX нэг дор хариуцна.
ЭНГИЙНЭЭР ХЭЛБЭЛ
Хэрэглэгч асуулт асуух, захиалга өгөх, гомдол гаргах бүрд танай брэндийн нэрээр хариулах бэлтгэгдсэн баг ажиллана. Зөвлөх бүр мэдээллийг бүртгэж, эрхийнхээ хүрээнд асуудлыг шийдэж, шаардлагатайг танай багт шилжүүлнэ. Ахлах ажилтан үйлчилгээний чанар, өдөр тутмын ажлыг удирдана.
Ингэснээр танай байгууллага шинэ төвийн хүмүүс, систем, ажлын байр, удирдлагыг тус тусад нь байгуулах ажлыг нэг хамтын ажиллагаагаар шийдэх боломжтой.
“ЦОГЦ” ГЭДЭГ НЬ
Хэрэглэгчид өгөх хариултын цаана хүн, технологи, тогтвортой ажиллагаа, чанарын бодлого зэрэгцэн ажиллана.
Хэрэглэгчийн зөвлөхүүдийг сонгон шалгаруулж ажилд авч, сургаж, хөгжүүлнэ. Цалин хөлс, идэвхжүүлэлт, ээлжийн зохион байгуулалтыг хариуцна.
Харилцааг бүртгэх, хуваарилах үйлчилгээний систем, ажиллах дүрмийг уялдуулж, хэрэглэгч төвтэй хандлагыг багийн өдөр тутмын ажилд хэвшүүлнэ.
Аюулгүй ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, нөөц цахилгаан болон ажиллагааг үргэлжлүүлэх зохион байгуулалтыг бүрдүүлнэ.
Үйлчилгээг 7 хоногийн турш өдөр бүр явуулна. Өдөр бүр ажиллах цаг, суваг, багийн хүчин чадлыг хэрэгцээ, гэрээний хүрээнд тогтооно.
Үйлчилгээний стандарт, чанарын хяналт, олон улсын практикт хэрэглэдэг KPI хэмжүүрийг танай зорилгод нийцүүлнэ. Хариу өгөх хурд, шийдвэрлэлт, үйлчилгээний чанарыг хянаж сайжруулна.
Хүсэлт, шийдвэрлэлт, хэрэглэгчийн санал хүсэлтийг нягт бүртгэж, үнэн зөв мэдээлэл, тайланг танай удирдлагад хүргэнэ.
ТАЙЛАНГААС ШИЙДВЭР РҮҮ
Ямар асуулт давтагдаж, ямар захиалга тасарч, ямар гомдол дотоод процессоос шалтгаалж байгааг нэгтгэнэ. Эдгээр мэдээлэл танай багт дараагийн шийдвэрээ гаргахад тусална.
Аян, бүтээгдэхүүний тухай хэрэглэгчдийн бодит асуулт, ойлголт, санал хүсэлтийг харна.
Сонирхож буй хэрэглэгч, захиалгын саад, эргэн холбогдох шаардлагыг таньж, боломжоо алдахгүй ажиллахад дэмжлэг авна.
Давтагдсан асуудлыг хариуцсан нэгжид баримттай хүргэж, шилжүүлэг, хамтын ажиллагаа, бүтээмжийг сайжруулах суурь болно.
ХЭРХЭН ЭХЛЭХ ВЭ?
Бүтээгдэхүүн, хэрэглэгчийн онцлог, асуудлыг шийдэх эрх, мэдээлэл солилцох журмыг хамт тодорхойлно. Ажиллах цаг, багийн хэмжээ, KPI болон тайлангийн агуулгыг үйлчилгээний хүрээнд тохирно.
ТАНАЙ БАГ ӨӨРӨӨ АЖИЛЛАХ БОЛ
Энэ үйлчилгээний хүрээнд SabaX зөвлөхүүд, ажиллагаа, дэд бүтцийг хариуцна. Танай баг өөрөө харилцаагаа удирдах гэж байгаа бол мэдээлэл, ажлын урсгалыг холбох Bitrix24 шийдэл тохиромжтой байж болно. Хоёр чиглэлийг уялдуулж болно.
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ
Долоо хоногийн бүх өдөр ажиллана. Өдөр бүрийн цагийн хуваарь, хамрах суваг, багийн хүчин чадлыг танай хэрэгцээнд нийцүүлэн тохирно.
Бүтээгдэхүүний зөв мэдээлэл, шийдвэр гаргах эрхийн зааг, тусгай асуудлыг хүлээн авах хариуцагчаа танай байгууллага тодорхойлно. SabaX тохирсон хүрээнд зөвлөхүүд, ажиллагаа, хяналт, тайланг хариуцна.
Хариу өгөх хугацаа, шийдвэрлэлтийн явц, зөв харилцаа зэрэг үзүүлэлтээс танай зорилгод тохирох KPI болон тайлагнах давтамжийг хамт тогтооно.
Ажиллах цаг, суваг, дуудлага ба хүсэлтийн хэмжээ, шаардлагатай баг, ажлын хүрээнээс хамаарна. Эхний уулзалтаар нөхцөлөө ярилцаад санал боловсруулна.