Зардал хэмнэлттэй, зорилтот хэрэглэгчдэдээ шууд хүрэх имэйл маркетинг, SMS, чатбот зэрэг сувгийг автоматжуулж, хүн бүрд тохирсон мессежийг зөв цагт хүргэх боломжтой. Мөн маркетингийн кампанит ажлын үр дүнг бодит цагт хэмжиж, аль стратеги илүү үр дүнтэй байгааг тодорхойлно.
Маркетингийн автоматжуулалт ажил хэрэг дээрээ
А компани iPhone 17 загварын гар утас борлуулдаг гэж төсөөлье. Бат уг бүтээгдэхүүнийг сонирхон холбогдсон ч тухайн үед барааны үлдэгдэл дууссан байв. Долоо хоногийн дараа бүтээгдэхүүн дахин ирэхэд, сонирхлоо илэрхийлсэн хэрэглэгчдийг Bitrix24 CRM-д сегментчилж, SMS мэдэгдэл илгээжээ.
Бат мэдээллийг хүлээн аваад худалдан авалт хийхээр дэлгүүртэй утсаар холбогдон захиалга өгнө. Тун удалгүй утсанд нь төлбөрийн мэдээлэл бүхий мессеж ирж, бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга и-мэйлээр хүрнэ. Бат төлбөрөө амжилттай хийлээ.
Маргааш нь захиалсан бүтээгдэхүүн хүргэлтэд гарсан тухай мэдэгдэл илгээгдэнэ. Бараагаа хүлээн авсны дараа талархлын SMS болон үйлчилгээний сэтгэл ханамжийн судалгааны холбоос очно.
Энэ бол хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, давтан худалдан авалтын боломжийг нэмэгдүүлэх CRM шийдлийн нэг жишээ. Мэдэгдэл, сувгийн холболт болон автоматжуулалт нь байгууллагын процесс, тохиргооноос хамаарч хэрэгжинэ.
Bitrix24 CRM бол маркетингийн хэрэгсэл мөн
Bitrix24 CRM нь зөвхөн харилцагчийн мэдээлэл хадгалах хэрэгсэл биш. Харилцагчийн сонирхол, худалдан авалтын үе шат, өмнөх харилцаанд тулгуурлан маркетингийн кампанит ажил төлөвлөж, автоматжуулж, үр дүнг хэмжихэд тусална.
Хэрэв та бизнесээ дараагийн шатанд гаргахыг хүсвэл CRM маркетингаа зөв хэрэгжүүлж, автоматжуулалтыг ашиглах нь чухал алхам юм.
