Бат захирал бизнесээ эхлүүлэхдээ анхны харилцагчид, анхны борлуулалтуудаа Excel дээр цэгцтэй хөтөлдөг байлаа. Эхэндээ бүх зүйл амархан, ойлгомжтой, бүр төгс мэт.
Гэвч бизнес нь өсөх тусам нэг файл хоёр, хоёр нь арав болж хувирлаа. Хаана ямар харилцагчийн мэдээлэл байгааг олох гэж цаг алдана. Хэн хамгийн сүүлд шинэчилснийг мэдэхгүй. Зарим харилцагчийг бүр мартчихсан байх нь ч бий. Борлуулалтын боломжууд алдагдаж эхэллээ.
Тэр үед л Бат захирал CRM системтэй танилцсан юм.
1. Борлуулалтын процесс хялбар болов
Өмнө нь Бат борлуулалтын шат бүрийг гараар хянадаг байлаа. Хэн рүү дахин холбогдох ёстой, ямар хэлцэл хаана явж байгааг санаандаа тогтооно. Зарим ажил мартагдаж, боломжууд алдагдана. Харин CRM нэвтрүүлсний дараа:
- Тохируулсан автоматжуулалтын дагуу харилцагчид явцын мэдээлэл илгээгдэнэ
- Ажилтнуудад сануулга, даалгавар үүснэ
- Борлуулалтын дараах судалгааг автоматаар илгээж болно
Бат анзаарсан — борлуулалт нь “санамсаргүй” биш, “системтэй” болжээ.
2. Эмх замбараагүй мэдээлэл нэг дор цэгцэрлээ
Өмнө нь:
- Харилцагчид олон файлд тархсан
- Давхардсан, зөрүүтэй мэдээлэл их
- Харилцааны түүх бараг байдаггүй
Харин CRM дээр:
- Бүх харилцагч нэг дор бүртгэгдэнэ
- Дуудлага, мессеж, и-мэйл, уулзалтын мэдээлэл хадгалагдана
- Харилцагчтай ярьж байхдаа түүхийг нь шууд харна
3. Тайлан толгойны өвчин байхаа больсон нь
Сар бүрийн тайлан гаргах нь Бат захирлын хамгийн дургүй ажил байлаа. Олон цаг зарцуулдаг ч алдаа гарах магадлал өндөр.
CRM дээр харин:
- Тайлан, үзүүлэлтүүд шинэ мэдээллээр тогтмол шинэчлэгдэнэ
- Борлуулалтын гүйцэтгэл нэг самбарт харагдана
- Шийдвэр гаргахад хэрэгтэй дата бэлэн байна
Одоо Бат тайлан “хийдэг” биш, тайлан “ашигладаг” болсон.
Хэрэв та яг одоо…
- Борлуулалтаа өсгөхийг хүсэж байвал
- Харилцагчаа алдахгүй байхыг зорьж байвал
- Ажлаа илүү хялбар болгохыг хүсэж байвал
Магадгүй таны дараагийн алхам Excel биш — CRM байх цаг ирсэн байж болох юм.
CRM рүү шилжих 5 шалтгаан
Энэ сэдвийг SabaX-ийн Facebook Reel-ээс үзээрэй.
Facebook дээр бичлэг үзэх ↗