Дуудлагын төвийн цогц программ, шийдэл
Та техникийн хөрөнгө оруултад зардал гарахгүйгээр, тусгай мэдлэг туршлага хуримтлуулах цаг хугацааг товчилна. Бид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхээр хөгжүүлэгдсэн программ хангамж, дэд бүтцийг бүрдүүлсэн.
ТАНД САНАЛ БОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД
Дуудлагын төвийг дараагийн шатанд гарах бүхий л шийдэл, үйлчилгээг бид төвлөрүүлж, энэ салбарт мэргэшин ажилладаг.Дуудлагын төвд өдөр тутамд хийгддэг эдгээр үйлчилгээг та нэг дор авах боломжтой бөгөөд танай бизнесийн онцлог, байгууллагын бүтэц, үйл ажиллагааны журамд тохируулан дизайнчилна.
Хэрэглэгчийн лавлагаа, гомдол, мэдээлэл, борлуулалтын захиалгыг бүхий л сувгаар хүлээн авч, стандартын дагуу үйлчилж, асуудлыг шийдвэрлэн ажилладаг. Дуудлага, чатад үйлчилгээ үзүүлж буй чанарын KPI үзүүлэлтээр явцыг хянана.
Аливаа хэрэглэгчийн гомдлыг харилцан тохирсон процесс, мэдээлэл & датад суурилан шийдвэрлэж ажиллана. Энэ нь хэрэглэгчийг сэтгэл ханамжтай үлдээж, асуудлын шалтгааныг илрүүлэхэд танай багт дэмжлэг болдог.
Утас, чатаар бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтын захиалга авах, төлбөрийн мэдээлэл илгээх, хүргэлтийн мэдээлэл өгөх зэрэг алсын зайнаас борлуулалт хийн ажиллах боломжтой байдаг.
Байгууллагын захиалгаар хэрэглэгчээс төрөл бүрийн дата мэдээллийг үнэн зөв бүрдүүлж ажиллана. Мэдээлэл бүрдүүлэлтийн чанарт баталгаа өгөхийн зэрэгцээ захиалагчид хөндлөнгийн хяналтыг хийх нөхцөлийг бүрдүүлсэн.
Хэрэглэгч халамжлах, мэдэгдэл хүргүүлэх, авлага сануулах гэх мэт мэдээллийг зорилтот хэрэглэгчтэй холбогдон хүргэнэ. Хэрэглэгчтэй ярилцах ярианы скрипт, харилцааны хэм хэмжээг боловсруулан ажилладаг.
Бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинэ хэрэглэгчдэд таниулах, эсвэл хуучин хэрэглэгчээ халамжлан үйлчилгээний сунгалтыг хийх, нэмэлт бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох зорилготой. Борлуулалтын уулзалтуудыг товлож, уулзалт бүүклэх программ хангамжаар ханган ажиллана.
Дуудлагын төвийн аутсорсинг үйлчилгээгээр танд тулгарч буй дараах асуудлуудыг нэгэн зэрэг шийдэж, танд бизнестээ төвлөрөх цаг хугацааг гаргаж өгөхөөс гадна, программ хангамжид зардал гарахгүй, хүний нөөцийн оролт гаралтаас үүдэх үйлчилгээний чанарын асуудлыг мартахад бид тантай хамтран ажиллана.
Та техникийн хөрөнгө оруултад зардал гарахгүйгээр, тусгай мэдлэг туршлага хуримтлуулах цаг хугацааг товчилна. Бид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэхээр хөгжүүлэгдсэн программ хангамж, дэд бүтцийг бүрдүүлсэн.
Бид тухайн байгууллагын хэрэглэгчтэй харилцах процесс, хэрэглэгчийн туршлагыг өдөр тутамд мэдэрч ажилладаг тул мэргэжлийн зөвлөмж, саналыг харилцагч байгууллагууддаа танилцуулж, харилцагчддаа хэрэглэгчийн үйлчилгээгээр ялгарч, бизнесийн нэр хүндээ нэмэгдүүлэхэд нэг эд эс нь, зөвлөгч, хамтрагч байдаг.
Дуудлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцсэн аргачлал, хэмжүүр үзүүлэлтээр хэмжиж удирддаг тул танд амалсан стандартыг 100% ханган ажилладаг. Сар бүр хэрэглэгчийн дуу хоолой, дата мэдээллийг нэгтгэсэн тайланг боловсруулдаг тул шийдвэр гаргалт тань бодитой, дата суурьтай болно.
Бид 2019.08.01-нд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж, 6 дахь жилдаа ажиллаж байна.
Хэрэглэгчдэд алсын зайнаас олон төрлийн сувгаар үйлчилгээ үзүүлжээ.
Байгууллагын дуудлагын төвийг "Хэрэглэгчтэй харилцах төв" түвшинд ахиулан сайжруулав.
Гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлэн ажиллаж, 7 төрлийн салбарын хэрэглэгчдэд үйлчилдэг.
Хэрэглэгчдэд үйлчлэх харилцаа, мэдээллийн сан ашиглан үнэн зөв мэдээлэл өгөх, CRM программ дээр ажиллах ур чадвар олгоно.
Дуудлагын төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулахад зориулалтын программ хангамж ашиглан, үйлчилгээний стандартыг тогтмол хангах, гүйцэтгэлийн менежментийн аргачлалыг заана.
Дуудлагын төвийг байгууллагын стратегийн нэг хэсэг болгон хувиргахад одоогийн үйл ажиллагаанд нь үнэлгээ хийж, дутагдаж буй талбаруудад зөвлөгөө өгч, удирдлагын багтай ажиллана.
"Байгууллагуудын дуудлагын төвийн үйл ажиллагаанд дутагдаж буй мэргэжлийн чадавхыг нөхөж, байгууллагын хэрэглэгчтэй харилцах гүүр болгон хөгжүүлэх нь бидний зорилго."
Дуудлагын төвийг мөсөн уул гэж төсөөлбөл ихэнх байгууллагууд орой хэсгийг нь харж, үйл ажиллагааг нь авч явдаг. Гэтэл яг нарийн процесс, байгууллагад өгөх үнэ цэн нь мөсөн уулын суурь буюу бэл орчимд байдаг. Тийм бат бөх суурийг тавихад ур чадвар, туршлага, цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ бид цаг хугацааг товчлон, юу мэдэж, олж авснаа байгууллагуудтай хуваалцан ажилладаг.
Бидэнтэй уулзаж буй байгууллагуудын 90% орчим нь дуудлагын төвийн үйл ажиллагааны талаар дутуу эсвэл ташаа ойлголттой байдаг. Тиймээс бид уулзалтаараа мэдлэг, мэдээлэл, цаашлаад зөвлөмж, зөвлөгөөг өгөхийг зорьдог.
Мэдээний булан
Хамтрагч байгууллагын сэтгэгдэл